Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Зэрэг сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Зэрэг сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ITH-IN DARGA

2014-08-11

МЭНДЧИЛГЭЭ

Дэлхий нийтийг өртөөлөн холбодог цахим ертөнцөөр дамжуулан та бүхэндээ Алтай Говь хосолсон Алтантээл нутгийнхаа нийт иргэдийнхээ өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн, мэндчилж байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын  6 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан. Сумын ИТХ-ын Анхдугаар Хуралдаанаар  Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хариуцлагатай албан тушаалд миний биеийг итгэл үзүүлэн томилсон нь төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө илүү эрч хүчээр ажиллах боломжийг бүрдүүлж байгаàä талархахын зэрэгцээ өндөр хариуцлага хэмээн ухамсарлаж байна.

Монгол Улсын Их Хурал, Монгол улсын Ерөнхийлөгч, Шиéäëèéí Засгийн газрын шинэчлэлийн бодлоготой уялдуулан сумын  ИргэдийнТөлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэйгээ хамтран сумынхаа хөгжлийн төлөө шуурхай, ил тод, нээлттэй, шууд ардчиллыг бий болгож хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно.

Ард иргэдийнхээ эрүүл амьдрах нөхцөл боломж, байгаль орчноо хамгаалан, уламжлалт мал сүрэг, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, орчин цагийн боловсрол,соёлын хөгжлийн зөв бодлого хэрэгжүүлэх, Захчин зон олны ажилсаг хөдөлмөрч зан чанар энэ бүхэн бол Зэрэг сумын хөгжлийн баталгаа юм.

Цахим ерөнтөнцөөр аялагч та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 Алтай говь хосолсон Алтан тээл нутгаар минь айчлан ирээрэй.

 

Таныг хүндэтгэсэн:

ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Б.БААТАРБИЛЭГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%